Нийслэлд байгаа 10 мянга гаруй зөвшөөрөлгүй гарашуудыг буулгана
2011.06.18

Нийслэлд байгаа 10 мянга гаруй зөвшөөрөлгүй гарашуудыг буулгана

Улаанбаатар хотод хаа, хамаагүй зохион байгуулалтгүй барьсан гарашуудыг буулгаж цэгцлэхээр боллоо. Уг гарашуудыг буулгаж оронд нь давхар гараш барих юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тоосгон, бетон болон төмөр контейнер нийлсэн grash10780 ширхэг гараш байдаг ажээ. Нийслэлийн Засаг даргын 397 дугаар захирамжаар автомашины гарашийг цэгцлэх мөн давхар гарашийг барих ажлын хэсэг өнгөрсөн сарын 1-нд байгуулагдан ажилдаа орсон байна. Энэ ажлыг ойрын 2-3 жилд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Одоо байгаа янз бүрийн гарашууд нь нийслэлийн үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тийм учраас энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон гэж албаныхан үзжээ. Иргэдэд анхааруулахад 2011 оны тавдугаар сарын 1-нээс бүх дүүрэгт тоосгон болон төмөр бетонон гараш барих үйл ажиллагааг бүр зогсоосон байгаа гэнэ. Хэрэв иргэн та  одоо гараш барьж  байгаа бол  таны барьсан гараш зөвшөөрөлгүйд тооцогдоно гэсэн үг. Зөвшөөрөлгүй гарашийн үүдэнд мэдэгдэх хуудас наасан байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 9000 гаруй зөвшөөрөлгүй гараш байна гэсэн тооцоо гарчээ. Зөвшөөрөлгүй л  бол таны  гарашийг буулгана гэж ойлгох хэрэгтэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.