Гар аргаар алт олборлодог 60 гаруй мянган иргэн байна
2011.06.18

Гар аргаар алт олборлодог 60 гаруй мянган иргэн байна

Одоогийн байдлаар гар аргаар ашигт малтмал олборлодог 60 орчим мянган иргэд байгаа ажээ. Энэ тоо намар болтол өсдөг байна. gar-argaar-altМонголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдсэнээр зуны цагт нинжа нарын тоо 80-90 мянга хүрдэг гэсэн юм.Тэгээд 17 аймгийн 49 сумын 107 цэгт ашигт малтмал олборлож байна.

Тэд алт, нүүрс, жонш ухаж байгаа. Ашигт малтмалын газраас нинжа нарын талаар судалгаа гаргажээ. Уг судалгаагаар нийт нинжа нарын 86,8 хувь нь алтны үндсэн ба шороон ордод, 0,38 хувь нь гянтболд, 0,73 хувь нь жонш, 2,2 хувь нь нүүрс, 0.14 хувь нь цагаан тугалга, 0.04 хувь нь давс, үлдсэн хувийг үнэт чулуу болон бусад ашигт малтмал олборлодог байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.