Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ДЭМБ-ын НДББ-ийн Санхүү хариуцсан захирал Жефри Кобзатай уулзав
2011.06.17

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ДЭМБ-ын НДББ-ийн Санхүү хариуцсан захирал Жефри Кобзатай уулзав

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 6-р сарын 15 нд ДЭМБ-ын НДББ-ийн Санхүү хариуцсан захирал Жефри Кобза, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудал хариуцсан захирал Др Хэнк Бекдам, Эрүүл мэндийн санхүүжилтын асуудал хариуцсан багийн ахлагч Др Д.Баярсайхан нарыг ЭМЯ дээр хүлээн авч уулзав. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүндэт зочдод хандан Монгол улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирж, бодит байдлыг харж судалж байгаад талархал илэрхийлэв.lambaa_setguulch

 

Энэ өдрийн үдээс хойш болох “Өрх гэрийг санхүүгиййн эрсдэлд оруулахуйц эрүүл мэндийн зардал”, “Эрүүл мэндийн санхүүжилтэд тулгарч буй институцийн асуудал” судалгааны ажлуудын үр дүнг танилцуулах уулзалтын өмнө ДЭМБ-ын НДББ-ийн Санхүү хариуцсан захирал Жефри Кобза, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудал хариуцсан захирал Др Хэнк Бекдам, Эрүүл мэндийн санхүүжилтын асуудал хариуцсан багийн ахлагч Др Д. Баярсайхан нар ийнхүү Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж, өнөөгийн байдлаар ДЭМБ-аас МУ-ын ЗГ-тай хамтран  хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар болон манай эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн талаар санал солилцов. ДЭМБ-аас Эрүүл мэндийн санхүүүжилтиийн тогтолцоонд шинэчлэл хийхэд ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа явдалд ДЭМБ-д талархаж байгаагаа сайд уулзалтын төгсгөлд  илэрхийлээд энэхүү айлчлалын үр дүнд ДЭМБ-ын НДББ-ээр дамжуулан хэрэгжүүлэх цаашдын ажлууд илүү үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа сайд бас онцолж хэлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.