Хот хооронд зорчих тасалбарын үнийг нэмжээ
2011.06.20

Хот хооронд зорчих тасалбарын үнийг нэмжээ

Хот хооронд зорчигч тээвэрлэдэг автобусууд өнгөрсөн долоо хоногт тасалбарынхаа үнийг нэмсэн байна. Гэхдээ явах замынхаа hot-hoorond.10уртаас хамаарч, үнэд өөрчлөлт оруулсан байна.Тухайлбал, 500-1000 км зайд зорчдог бол 2000, 1000-аас дээш км зам туулах бол тасалбарын үнийг 5000 төгрөгөөр нэмжээ. Нийтийн тээврийн хажуугаар үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд мөн адил үнээ нэмсэн. Одоогоор шатахууны хомсдолоос үүдэж, хот хоорондын тээвэр саатсан зүйл гараагүй байна.Жолооч нар нөөцөлсөн шатахуун болон "шаг"-ийн түлш худалдан авч тээвэрлэлт хийсээр байгаа юм. Харин түлшний нийлүүлэлт хэвийн болбол тарифаа хямдруулах боломжтой гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.