Хүн амын хүйсийн харьцаа тэнцүү байна
2011.06.20

Хүн амын хүйсийн харьцаа тэнцүү байна

Манай улсын хүн амын хүйсийн харьцаа  тэнцүү байна гэсэн судалгааг статистикийн хорооноос гаргажээ. Хүйсийн харьцааг 100 irgedэмэгтэй хүн тутамд оногдох эрчүүдийн тоогоор хүйсийн харьцааг тодорхойлдог байна. 2000 онд явуулсан хүн амын тооллоготой харьцуулахад энэ удаад 50-65 насны эрэгтэй хүмүүсийн дунд нас баралт өндөр байгаа аж. Харин халамж, тэтгэвэр тэтгэмж авах хүний тооноос ажиллах хүч илүү байгаа нь судалгаагаар гарсан бөгөөд энэ байдал 15-20 жил үргэлжлэх тооцоо гарчээ. Статистикийн мэдээллээр жилд дунджаар 64-65 мянган хүн төрж, 12-15 мянган хүн нас бардаг байна. Үүнээс харахад монголчуудын дундаж наслалт уртсаж байгаа аж. Дашрамд дурдахад сүүлийн дөрвөн жилд төрөлт нэмэгдсэн таатай мэдээ гарчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.