Можаритарт суурилсан холимог тогтолцоог  МАН дэмжив
2011.06.20

Можаритарт суурилсан холимог тогтолцоог МАН дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Намын Удирдах зөвлөлөөс можиратар системд суурилсан холимог тогтолцоог сонгох нь зүйтэй юм гэж шийдсэнийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Харин тодорхой тооны хувьд эцсийн шийд гараагүй байгаа юм.ez_horoo

Мөн бүлгийн хуралдаанаар  Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг санаачлагчдын зүгээс малчид болоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг авсан зээлээс нь чөлөөлөх, эргэлтийн хөрөнгөтэй болоход нь тодорхой дэмжлэг болно хэмээн төсөөлж, судалгаа хийсний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулан оруулж ирж буй аж. Өөрөөр хэлбэл ган, зудад малаа алдаад дууссан иргэд банкнаас авсан зээлээ төлж чадахгүйн эрхэнд гэр орон, үлдсэн хэдэн малаа банкинд хураалгаж байгаа тул ийм байдлаас гаргахын тулд Хүний хөгжил сангаас олгож буй бэлэн мөнгөөр банкны төлбөрийг барагдуулах нь зүйтэй юм. Энэ нь хөдөөгийн иргэдэд их том дэмжлэг болно хэмээн үзэж буй аж. Бүлгийн гишүүдээс янз бүрийн санал гарснаар уг асуудлыг судалж нягталж үзэх ажлын хэсгийг бүлгээс байгуулсан. Иймд дээрх ажлын хэсэг санал дүгнэлтээ оруулж ирснийг үндэслэн дахин хэлэлцэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.