Нийслэлд энэ жил хаана хаана газар олгох вэ?
2011.06.21

Нийслэлд энэ жил хаана хаана газар олгох вэ?

Нийслэлийн гурван дүүрэгт иргэдэд шинээр газар олгохоор боллоо.Тухайлбал Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүд газар олгох бэлтгэл ажлаа хангажээ. Мөн Баянзүрх дүүрэг иргэдэд олгох газраа баталгаажуулсан ч зураг төслийн ажил дээр саад гарсан учраас наадмын дараагаас олгож эхлэх юм байна.

gazar-2Хан-уул дүүрэгт  шувуун фабрикаас урагшаа 120-р цэргийн ангийн урд шинэ газар олгох бол Сонгино-хайрхан дүүрэгт  Партизаны сангийн аж ахуй тийш “Эмгэнтийн ам” гэдэг газар шинээр газар олгоно. Харин  Налайх дүүргийн хувьд Гордокоос цааш шинээр газар олгохоор болжээ.

Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэд өмнө нь газар өмчилж аваагүй гэсэн лавлагааг харьяа дүүргийнхээ газрын албанаас авч, дээрх дүүргүүдийн газрын албанд хандаж газар авч болох ажээ.

Монгол улсын хуулийн дагуу иргэн бүрт газар өмчлөх эрх нээлттэй.Тухайн иргэн хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, газар олгохыг хүссэн өргөдлөө бэлэн бүрдүүлсэн бол 0.07 га газраа нэр дээрээ өмчлөх боломжтой юм.


Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр авахад та дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө.

Үүнд:

Өргөдөл / Гар бичмэл /

Хорооны засаг даргын тодорхойлолт

Кадастрын зураг

Газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ

/ иргэн 10000 төг, ААН, байгууллага 35000 төгрөг

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.