Гадаадад суралцагчдыг бүртгэх хугацааг сунгажээ
2011.06.23

Гадаадад суралцагчдыг бүртгэх хугацааг сунгажээ

Сургалтын төрийн сангийн зээлээр 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, gadaadad-sural-tsulahдокторантурт 108 хүнийг суралцуулахаар болсон. Суралцах иргэдийг энэ сарын 16-18-ны өдөр бүртгэж  шалгалтад хамруулах байсан. Гэсэн ч бүртгүүлсэн оролцогчдын тоо хангалтгүй байсан учир бүртгэлийн хугацааг сунгажээ.

Бүртгэлийг энэ сарын 29-30, долдугаар  сарын 1-ний өдөр хүртэл сунгасан байна. Энэхүү шалгаруулалтад бакалавр, магистрын боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай юм.

Түүнчлэн судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур  докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс оролцох эрхтэй юм байна.

Мөн бүртгэлийн хугацааг сунгасантай холбогдуулан шалгалтыг ирэх долдугаар сарын 6-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулахаар болжээ. Харин шалгалтын дүнг долдугаар сарын 8-ны өдөр зарлах юм байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.