Солонгост ажиллагсадад мэргэжлийн үнэмлэх олгоно
2011.06.23

Солонгост ажиллагсадад мэргэжлийн үнэмлэх олгоно

Солонгост энэ онд 5000 монгол иргэнийг ажиллуулахаар болсон. Монгол иргэдийг Солонгост давхар зам, шилэн хийцийн байгууламж барих, зам барилгын чиглэлийн ажилд ажилчнаар тогтвортой сайн ажилласан тохиолдолд зохих стандарт хангасан gadaadad-baigaa-mongolүнэмлэх олгохоор болжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Ким Сан Сүнд монгол залуусыг өндөр технологийн салбарт сургах, мэргэшүүлж дадлагажуулж, ажиллуулах, эх орныхоо  бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, үр шимийг нь хүртэх боломж бүрдүүлэхийн тулд мэргэжлийн үнэмлэх олгож байхыг хүсжээ.

Энэ хүсэлтийг Солонгосын тал зөвшөөрч давхар зам, шилэн хийцийн  байгууламж, зам барилгын чиглэлийн ажил хийхээр очих монгол иргэдэд ажлаа дуусгаад буцахад нь мэргэжлийн үнэмлэх олгоно. Ингэснээр монголчууд цалинтай ажиллахаас гадна, эх орондоо мэдлэг чадвартай, мэргэжлийн үнэмлэхтэй, шинэ боловсон хүчин болж ирэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.