Энэ зун айрагны гэр бариулахгүй
2011.06.23

Энэ зун айрагны гэр бариулахгүй

Зуны улиралд иргэд нийтийн эзэмшлийн талбайд гэр барьж айраг зардаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин энэ жил үүнийг таслан зогсоохоор болжээ.

airag-gerНийслэлийн  худалдаа үйлчилгээний нийтлэг журам энэ оны нэгдүгээр сард батлагдсан. Энэ журмаар зориулалтын бус ажлын байранд нийтийн хоолны үйлчилгээ явуулах айраг зарах зэрэг үйл ажиллагааг хориглосон байна. Учир нь айраг зарж байгаа газрууд  айрагны хул, аяга, шанага, саваа сайн угаадаггүй, нэг хүнээс нөгөө хүнд шууд дамжуулан хэрэглэдэг, угаасан ч технологийн дагуу цэвэрлэдэггүй гэх мэт зөрчил, дутагдлыг байнга гаргадаг гэхэд болно.

Мөн  гудамж талбай, орон сууцны дунд барьсан гэрт бие засах газар, хог, бохир усаа асгах цэг байхгүй тул ойр орчныхоо газрыг бохирдуулж, гэдэсний янз бүрийн халдварт өвчин дэгдэх нөхцөл бий болгож байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Хэрвээ нийтийн эзэмшлийн талбайд гэр барьж айраг зарах юм бол хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж тухайн бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгох ажээ.

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.