Тавдугаар цахилгаан станцын тендерийн ажил эхэллээ
2011.06.24

Тавдугаар цахилгаан станцын тендерийн ажил эхэллээ

Засгийн газар Азийн хөгжлийн банкийг Улаанбаатар хотод 450 МВт-ын хүчин чадалтай тавдугаар цахилгаан станцыг төрийн болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлын зөвлөхөөр сонгов. Агаарын бохирдлыг багасгах зорилгоор хуучин станцуудыг солих гэж буй энэ үед хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг ДЦС-5 хангах юм. Амжилттай хэрэгжвэл энэ нь Монгол 5-r-tsahilgaanУлсад зонхилж буй уул уурхайн салбараас гадна хувийн хэвшлийн оролцоотой дэд бүтцийн хамгийн том төсөл болно. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатарт ажил хайн хөдөө орон нутгаас шилжин ирэх хүн амын тоо нэмэгдсэнээс Хотын  дулаан, цахилгааны ачаалал жилд 5-6 хувь өсдөг.

Улаанбаатарын дулаан, цахилгааны хэрэгцээг нүүрсээр ажилладаг гурван станц хангаж байгаагийн хоёр нь 40 ба түүнээс дээш жил, нэг нь 26 жил ажиллаж байна. Эдгээр ДЦС-ын эд анги хуучирч, үйл ажиллагаа нь муудсан учраас өвлийн улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед хотын агаарыг үлэмж бохирдуулдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу шинэ цахилгаан станц барьж байгуулах олон улсын тендерийн ажлыг зохион байгуулах олон улсын тендерийн ажлыг зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Шэйн Розентал нар өчигдөр гарын үсэг зурав.

Азийн хөгжлийн банк ДЦС-5-ыг барихад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах үүднээс тендерийн болон гэрээний баримт бичгийн загварыг боловсруулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Санамж бичгийн дагуу хууль эрх зүй санхүү техникийн чиглэлээр АХБ-ны  сонгон шалгаруулсан гурван баг энэ сард ажлаа эхлэх аж. Тэд олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах, зарлах,үнэлэх, дүгнэх ажлыг энэ онд  багтаан дуусгахаар төлөвлөж байна. Үүний дараа  тендерт шалгарсан компанитай Концессийн гэрээ байгуулснаар шинэ эх үүсвэрийн барилгын шат эхлэх юм.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Б.Энхцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.