Ундны усны шинэ эх үүсвэр барьж эхэллээ
2011.06.24

Ундны усны шинэ эх үүсвэр барьж эхэллээ

Нийслэлд ундны усны шинэ эх үүсвэр барих ажлыг эхлүүлжээ. Гачууртад барих энэ иж бүрэн байгууламж гүний 21 худаг, ус undдамжуулах 20 км хоолой, халдваргүйжүүлэх төхөөрөмжтэй байх юм байна. Энэ ажилд Япон улсын Засгийн газар 41.3 сая ам.долларын санхүүжилт хийх аж.

Ундны усны  шинэ  эх үүсвэрийг барьж байгуулснаар  нийслэлийн зүүн хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэйн гэр хорооллынхон ундны усны гачаалаас гарах боломжтой аж. Бас энэ чиглэлд баригдах орон сууцны хорооллуудыг ч эндээс усаар хангах юм байна. Байгууламжийг 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.