МАХН-ын Түр штаб “төрсний гэрчилгээ”-гээ авлаа
2011.06.24

МАХН-ын Түр штаб “төрсний гэрчилгээ”-гээ авлаа

МАХН-ын нэр бүртгэх асуудлыг Улсын дээд  шүүх өнөөдөр хэлэлцээд Save бүртгэлээ. Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэрийг МАХН-ын Түр штабынхан ийнхүү авч байна. 

МАХН-ын Түр штабын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтан явсан  Н.Удвал намын нэрийг бүртгэсэн явдлыг Төрсний гэрчилгээгээ авлаа хэмээн зүйрлүүлэн хэлж байна. Мөн  Монгол Ардын Хувьсгалт Намын үйл ажиллагааг  албан ёсоор эхлүүлэхээр боллоо гэж хэлж байна.

Улсын дээд шүүхээс  Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэг дахь заалтыг тайлбарлуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ...нэр,...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн Хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа үзсэн ч, Улсын дээд шүүх өнөөдөр ийнхүү шийдвэр гаргалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.