Дүүрэг бүрт цэцгийн баяр болно
2011.06.27

Дүүрэг бүрт цэцгийн баяр болно

Цэцгийн баяр,цэцгийн мандал 2011” бүх нийтийн өдөрлөг  өнөөдрөөс эхэлж байна. Дүүрэг бүрт зохион байгуулах тус өдөрлөг tsetsgin-mandalнийслэлийн, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, улсын баяр наадмыг угтаж хотоо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлын үр шимийг олон түмэнд хүргэж, нийтийн хүртээл болгоход чиглэж байгаа юм.

Дүүргүүд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт орших талбай газрууддаа шилдэг зохиомж, шийдэл  цэцгийн мандлыг иж бүрнээр байгуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх юм. Ингэхдээ мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж, усалгаа арчилгааны асуудлыг бүрэн шийдэж өгөх ажээ.

Сүхбаатар дүүрэг Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгт  6-27-ны 11 цагт нээлтээ хийх бол Чингэлтэй Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт 28-ны 11 цагт, Баянгол Төмөр замын дээд сургуулийн талбайд 29-нд, Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний талбайд 30-нд, Сонгинохайрхан дүүрэг Тамгын газрын урд талбайдаа долдугаар сарын 1, Хан-Уул дүүрэг Ажилчны соёлын ордны талбайд долдугаар сарын 2-ны 11 цагт тус тус нээлтээ хийх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.