Наадмаар худалдаа  үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож эхэллээ
2011.06.28

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож эхэллээ

Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг naadam_copyзохион байгуулах журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс  гаргасан байна. Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд олгох  зөвшөөрлийг өчигдөр  буюу энэ сарын 27-ноос эхэлж олгож эхлээд байна. Зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгжүүд харъяа дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс авах юм байна. Энэ жил үйлчилгээний зөвшөөрөл авахад 20,000 төгрөг төлөх ажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ эрхлэгч нь харъяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, дугаараа авсан байх бөгөөд 100 аж ахуйн нэгжийн 500 цэгийн 60 хувь нь хуушуур худалдаалахаар тусгагдсан байна. Тухайн худалдаалах бүтээгдэхүүн нь хяналтын байгууллагын хүнсний аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, аюулгүй байдалд нь өөрчлөлт ороогүй байх.

Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч нь заавал аж ахуйн нэгж байх ба эрүүл үзлэг шинжилгээнд хамрагдсаныг гэрчлэх дэвтэр, мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай. Энэ жил наадмын талбайд зөвхөн  хоол хүнсний чиглэлээр худалдаа наймаа эрхлэгчдэд зөвшөөрөл олгох ба бараа заруулахгүй юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.