Нийслэлд шинээр таван сургууль, 19 цэцэрлэг  барина
2011.06.28

Нийслэлд шинээр таван сургууль, 19 цэцэрлэг барина

Нийслэлд улсын төсвөөр энэ онд нийт таван сургууль шинээр барихаар болжээ. Баянзүрх дүүргийн V, XXI хороонд шинэ сургууль snine-surguliбарихаар төлөвлөсөн бол Баянгол дүүргийн 70, 22 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр барихаар зэхэж байгаа аж. Мөн сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Тахилтын ам, 361-ийн гарамд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн шинэ сургууль барих ба Баянзүрх дүүргийн "Амгалан" цогцолбор, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн өргөтгөлийг барьж дуусгах аж.

Ирэх намар гэхэд нийтдээ есөн шинэ сургууль, дөрвөн өргөтгөл баригдаж, 19 цэцэрлэгтэй болох юм байна. Багануур дүүргийн цэцэрлэгийн барилгыг Дэлхийн банкны "Үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл" хөтөлбөрийн санхүүжилтээр барихаар төлөвлөж байна. Түүнчлэн Тайванийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн XII хороо болон Сонгинохайрхан дүүргийн XI, XXXI хорооны  цэцэрлэгийг  барина. Мөн  Баянзүрх дүүргийн IХ хорооны гуравдугаар цэцэрлэгийг НҮБ-ын "ХАБИТАТ"-ийн сангийн төслөөр шинээр барихаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.