Халуун усыг  хэсэгчлэн хязгаарлаж байна
2011.06.28

Халуун усыг хэсэгчлэн хязгаарлаж байна

Нийслэлийн байгууллагууд айл өрхийг ирэх жил дулаан өвөлжүүлэхэд бэлтгэж Газар доогуурх насжсан байгууламжуудыг haluun-usсолих,шугам сүлжээг угаах, засварлах ажил ид өрнөж байна. Шугам сүлжээний засварын ажилтай холбогдуулан айл өрх, албан байгууллагуудын  халуун усыг хэсэгчлэн  хязгаарлахаар  болсон.

Тухайлбал, энэ сарын 25-наас долдугаар сарын 6-ны хооронд:

Анчдын нийгэмлэг, "Хараа" зочид буудал, Гэсэр сүм, ХИД-1, "Тэнгис" кинотеатр, ГХЯ-ны 95 айлын орон сууц, "Теди" төв, Урт цагаан, 6 дугаар хорооллын ЦТП-1,2, Засгийн газрын авто бааз, Метро майл, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, 11 дүгээр хорооллын ЦТП-1, 2-ын хэрэглэгчид, Хөгжим бүжгийн коллеж, Хятадын ЭСЯ, 100-н айл, АНУ-ын ЭСЯ, Сансрын тунель орчмын болон 12 дугаар хорооллын ЦТП-2,3-ийн хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж байгаа аж.

Долдугаар сарын 14-29-нд :

Улаанбаатар рашаан сувилал, Орчлон хороолол, Улаанбаатар таун, Кока-Кола үйлдвэр, Богдын музей, Оргил рашаан сувилалын орчим, Суруга хороолол, 120 мянгат, Эрэлийн ЦТП, "Шинэ төгөл хотхон, "Жигүүр гранд" зочид буудал, Жаргалан хотхон, Их тэнгэр цогцолбор, Маршал таун, Баянмонгол хороолол, 13 дугаар хорооллын урд хэсэг, Хавдар, Халдвартын эмнэлэг, Жуковын болон, Цэргийн музей, ХЦУГ орчмын 15 дугаар хорооллын  орон сууцнууд, Энхүүд" ХХК, Монгол шуудан транс, Наран туул зах, Ахмадын хороолол, Алтантэвш хорооллын орон сууцны барилгууд, 16 дугаар хороолол, ЦИС орчмын орон сууц, албан газруудын халуун усыг ирэх сарын 14-29-нийг хүртэл хягаарлах юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.