Манай улс 310 гаруй мянган га-д тариалалт хийжээ
2011.06.28

Манай улс 310 гаруй мянган га-д тариалалт хийжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 310.9 мянган га-д уринш тариалалт хийгдсэн байна. Үүнээс 14.6 мянган га-д төмс, 9.4 мянган га-д тэжээлийн ургамал, 7.2 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д тосны ургамал зэргийг тариалсан гэсэн тоо гарчээ. Эдгээр га tarialalt-10талбайн тариалалтын тоо хэмжээ өнгөрөгч оныхтой харьцуулахад төмс, хүнсний ногоо 1-1.5 мянган га-аар, үр тариалалтын хэмжээ ч харьцангуйгаар өссөн байна.

Хэсэг зуур шатахуунаас болж тариалалтын ажил цалгардсан ч ХХААХҮЯ-ны зүгээс Нефть хувьцаат компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын нөөцөөс  980 орчим тонн шатахуун дутагдалтай байсныг шийдүүлж өгч чаджээ. Одоогийн байдлаар тариаланчид нефть шатахууны хүндрэлд ороогүй байна.

Төрөөс аль болохоор энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихийг зорьж байгаа. Газар тариалангийн бизнес өөрөө байгаль цаг уурын эрсдэл дагуулж байдаг учраас иргэд энэ төрлийн бизнес эрхлэхээс зайлсхийх хандлагатай байдаг байна. Ер нь банкнууд ч энэ төрлийн бизнес эрхлэгчдэд зээл өгөхөөс татгалзах хандлагатай байдаг ажээ. Тиймээс яамны зүгээс өндөр хүчин чадлын техник,төхөөрөмжийг  аж ахуйн нэгжүүдэд 3-5 жилийн хугацаатайгаар  ямар ч хүүгүйгээр түр олгосон байна. ХХААХҮЯ  аль болохоор иргэдийг эдийн засгийн чирэгдэлгүй асуудлаа шийдүүлэх боломжоор ханган ажиллаж байна. Хамгийн сүүлд тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн шинэчлэх шаардлагатай техник хангамжуудын 80 орчим хувийг шинэчилжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.