Хөрөнгө шийдэгдвэл Сүхбаатарын хөшөө наадмаас өмнө ашиглалтад орно
2011.06.29

Хөрөнгө шийдэгдвэл Сүхбаатарын хөшөө наадмаас өмнө ашиглалтад орно

НИТХТэргүүлэгчдийн  хурлаар Сүхбаатар, Чойбалсангийн хөшөөний засварын ажлыг хэлэлцлээ. Анх тендер зарлаж өөрийн хүсэлтээр гүйцэтгэгчээр орж ирсэн компани төсөвлөсөн хөрөнгийн дагуу ажлаа хийж байгаа ч төсвийн хөрөнгийн үнийн өөрчлөлт, бусад хүндрэл шалтгаанаас болж хөрөнгө мөнгөний гачаалд оржээ. sukhbaatar

Харин ажлын хэсэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай эсэхэд шалгалт хийж 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэйг тогтоожээ. 2010 оны төсвийн тодотголоор төсөв нь батлагдсан ч ашиглалтад орох, дуусгахад нэмэлт хөрөнгө хэрэгтэй байна гэсэн саналыг дэмжлээ. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл Сүхбаатарын хөшөө ирэх сарын 9 гэхэд бүрэн ашиглалтад орох нь.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.