Мааньтын оршуулгын газар хамгаалалтад орно
2011.06.29

Мааньтын оршуулгын газар хамгаалалтад орно

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Мааньтын оршуулгын газрыг хамгаалалтад авахаар боллоо. Өлзийт хорооллоос ердөө хоёрхон км-ын хойно байрлах оршуулгын газарт maanit1985 оноос зөвшөөрөлгүй хүн тавьсаар иржээ. Харин 2000 оноос энэ жил хүртэл хүрээгээ эрчимтэй тэлж эхэлснээс тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж оршуулгын газрыг хаах дүгнэлт гаргасан байна. Гэсэн ч хүмүүсийн хүсэлтийн дагуу дүүргийн ИТХ-ын тогтоол цуцлагджээ. Тиймээс энэ асуудлыг дахин хэлэлцэж Нийслэлийн газрын албанд хүсэлт тавьж, хүрээг нь тэлэхгүй байх үүднээс хамгаалалтын бүс тогтоох санал НИТХТ-дийн хуралд орууллаа. Мааньтын оршуулгын газар 41,7 га газрыг хамарсан бөгөөд хамгаалалтын бүсийг 300 метрээр тогтоож хашаа хатгах ажилд оржээ. 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.