Сүүлийн таван жилд нийслэлд хөдөөнөөс 130 гаруй мянган иргэн шилжин иржээ
2011.06.29

Сүүлийн таван жилд нийслэлд хөдөөнөөс 130 гаруй мянган иргэн шилжин иржээ

Улаанбаатар хотод сүүлийн 5 жилийн хугацаанд 135 741 хүн шилжин иржээ. Монголын статистикийн хорооны мэдээгээр Жилд ajilgvi-irged_copy_copy_copyдунджаар 15 000-30 000 хүн хөдөө орон нутгаас шилжин ирсэн байна. Шилжин ирэгсдийн 16 хувь нь яг хөдөө хээрээс, өөрөөр хэлбэл малчны хотноос нийслэлийг зорьдог бол 40 орчим хувь нь аймгийн төвөөс, 44 хувь нь сумын төвөөс ирцгээжээ.

Шилжин ирэгсдийн 30 орчим хувь нь суралцахаар, 40 гаруй хувь нь амьдралаа дээшлүүлэхээр, бусад нь орчноо өөрчлөх, хамаатан садандаа ойртож амьдрах гэх мэт шалтгаанаар нийслэлийг зорьдог ажээ. Cүүлийн хэдэн жил хөдөөд ган зуд болж, мал аж ахуй эрхлэгчдийн хувьд амьжиргааны эх үүсвэp хэдэн малаасаа салж, төв газар бараадахаас өөр аргагүйд хүрчээ.Тэдний 49 хувь нь шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлдэг. Харин Санхүүгийн боломжгүйгээс 51 хувь нь огтын бүртгүүлдэггүй.

Нийт шилжин ирэгсдийн 39,1 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Хотын гэр хорооллын хүн амын хурдтай өсөлт нь хотын нийгэм эдийн засгийн болон засаг захиргааны нэгжид ачаалал үүсгэж, ядуурлыг улам бүр гүнзгийрүүлсээр байна. Шилжин ирэгчдийн  ихэнх нь амьжиргааны төвшингөөр ч нэг их сайнгүй, олны хөлийн газарт ирж, ажил олж хийгээд амьдрах хүсэлтэй иргэд байдаг ажээ. Тэдний олонх нь зөөгч, хувийн хэвшлийн цайны газар бэлтгэгч, угаагч, барилгын туслах ажилчин гэсэн ажлын байранд ажилладаг. Өнгөрсөн жил Нийслэл улаанбаатар хотод 30 гаруй  мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшсаны 20 гаруй мянга нь Сонгинохайрхан дүүрэгт төвхнөжээ. Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хэмжээнд ч хамгийн олон хүн амтай дүүрэгт ордог.Тэр ч утгаараа бичиг баримтгүй иргэд ч энэ дүүрэгт л хамгийн олон байдаг судалгаа гарчээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.