Зусланд  малтай айлыг байлгахгүй
2011.06.29

Зусланд малтай айлыг байлгахгүй

Зуслангуудад малтай айл байлгахгүй болжээ.  Шарга морьт, Хуурай мухар, Баянбулаг, Санзай, Их Бага Баянгийн ам, Бэлх, Сэлхийн malаман дахь зуслангийн ногоон бүсэд айраг, сүү, цагаан идээ борлуулах зорилгоор малтайгаа ирсэн айл өрхийг буулгахгүйн тулд морьтой эргүүлийг ажиллуулж эхэлжээ. Морин эргүүлийнхэн дээрх ногоон бүсэд мал оруулахгүй байх, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг шаардана. Уг хэрэгжилтийг зөрчсөн айл өрхийн суурьшлын болоод зуслангийн газрын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Энэхүү ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн алба болон тухайн хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран зохион байгуулж, хяналт тавин ажиллах гэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.