Их дээд сургуулиуд шинээр элсэх оюутнуудаа  бүртгэж эхэллээ
2011.06.30

Их дээд сургуулиуд шинээр элсэх оюутнуудаа бүртгэж эхэллээ

2011-2012 оны хичээлийн жилд элсэн суралцах оюутнуудыг бүртгэх ажил маргааш эхэлнэ. Ихэнх  их дээд сургуулиуд шинэ oyutnuud-20оюутнуудаа бүртгэх өдрөө товложээ. Тухайлбал ШУТИС, ЭМШУИС Улаанбаатарын элсэгчдээ долдугаар сарын 1-4-нд өөрийн байранд бүртгэнэ.Тус сургуулиуд  нэр бүхий хичээлүүдийн шалгалтад 560-аас дээш оноо авсан элсэгчдийг бүртгэх юм. ЭМШУИС болон ШУТИС элсэхээр бүртгүүлэгсдэд зөвхөн нэг бүлэгт бүртгүүл гэсэн шаардлага тавьжээ. Гэхдээ бусад их, дээд сургууль, коллежийн адил холбогдох хичээлээр олон улсын болон улсын хэмжээнии уралдаан тэмцээнд эхний гурван байр эзэлсэн оюутнуудыг шууд элсүүлэх аж. Үүнээс гадна салбар коллежийг нь онцлох дипломтой төгссөн, мөн их дээд сургуулийг 3.7-гоос дээш голч дүнтэй дүүргэсэн төгсөгчдийг босго оноо хангасан тохиолдолд давуу эрхээр шууд элсүүлэхээ мэдэгдээд байгаа. ЭМШУИС ирэх сарын тавны 16:00 цаг гэхэд бүртгүүлэгсдийн онооны дарааллын жагсаалтыг танилцуулах юм. Тус сургууль энэ удаа нийслэлээс 273 оюутан элсүүлэх юм.

Монголын төрийн өмчийн их сургуулиудын нэг ХААИС-ийн хувьд Улаанбаатараас элсэх хүсэлтэй хүмүүсийг www.elselt.msua.edu.mn гэсэн хаягаар долдугаар сарын 2-7 хүртэл онлайнаар бүртгэнэ. Босго оноо нь 450 байх ёстой. Бүртгүүлсэн иргэдийн онооны жагсаалтыг долдугаар сарын долооноос гаргах юм. ХААИС-ийн элсэлтийн салбар комисс хөдөө орон нутагт сонгон шалгаруулалтыг МИДСК-тай хамтран явуулах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.