С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Грекийг зорилоо
2011.06.30

С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Грекийг зорилоо

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Грекийн Афин хотноо болох Соцs_bayarbayarИнтернийн Зөвлөлийн ээлжит хуралд оролцохоор эх орноосоо мордлоо. Зүүн төвийн үзэл баримтлалтай дэлхийн 165 гаруй намыг эгнээндээ нэгтгэдэг хамгийн том улстөрийн намуудын нэгдэл болох СоцИнтернийн Зөвлөлийн хурал нь жилд хоёр удаа хуралддаг бөгөөд энэ удаагийн хурал нь 2011 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Грекийн Афин хотноо болох юм.

Тус хурлаар дэлхий дахины анхаарлын төвд буй Арабын ертөнц, Ойрхи дорнодод болж буй үйл явдлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос улбаалсан цөмийн эрчим хүчний ирээдүйн дүр зургийн өөрчлөлтийг хэлэлцэхийн зэрэгцээ СоцИнтернийн шинэчлэлийн асуудлыг хөндөж Ажлын хэсэг байгуулах юм байна. Монгол Ардын Нам нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь нөлөө бүхий гишүүн намын хувьд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар болжээ.

Монгол Ардын Нам нь СоцИнтернийн бүтцийн хоёр үндсэн хорооны нэг болох Санхүү, захиргааны хорооны гишүүн тул өмнөх өдөр нь хуралдах тус хорооны хуралд мөн оролцох юм байн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.