Хэлмэгдэгсдийн холбооны мэдэгдэл
2011.06.30

Хэлмэгдэгсдийн холбооны мэдэгдэл

Монголын нэн шинэ түүхэнд ард иргэдийн сэтгэл зүрхэнд гашуун бөгөөд  эмгэнэлтэй хуудас болон тэмдэглэгдэн үлдсэн  2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлаас хойш даруй бүтэн гурван жил өнгөрлөө.

7_sariin_01

Эрдэнэт таван хүний амийг халуун зэвсэг хэрэглэж, Монгол Улсын нийслэл – Улаанбаатар хотын төвд санаатайгаар хороож, 800 орчим иргэдээ хоморголон баривчилж, 270 гаруй иргэдийг эрүүдэн байцааж, хүчээр бүлэглэн нэгтгэн хэрэг үүсгэн, монголын хууль, эрх зүйн түүхэнд өмнө гарч байгаагүй арга хүч хэрэглэн, төрийн зүгээс “онц байдал” тогтоолгохоор зориуд санаатайгаар хэрэгжүүлсэн террорист үйл ажиллагаа байсан ба эзэн холбогдогчид нэгэнт тогтоогдоод байхад хариуцлага, ял цээрлэл хүлээлгэхээс өдийг хүртэл цааргалж байгааг эгдүүцэн буруушааж байна.

 

“7 дугаар сарын 1-ний үйл явдал”-ыг эргэн харахад 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнг  эгдүүцэн эсэргүүцсэн иргэдийг дотроос нь зохион байгуулалттайгаар турхирах, өдөөн дэвэргэх, эцэст нь түүгээр далимдуулж, зэвсэггүй иргэдийн өөдөөс буу, зэвсэг хэрэглэн, төрийн сүр хүчээр дарангуйлан номхотгох гэсэн зохиомол сонгуулийн “цуст” жүжиг тавьж, урьдаас төлөвлөн бэлтгэсэн бохир сонгуулийн иж бүрэн арга технологийг туршсан байжээ гэдэг нь жил улирах тутам нотлогдсоор байна.

 

Хуучин нэрээр МАХН, одоогийн МАН-ын эрх баригчид,  “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-аар бузар бохир аргаа нуун далдлах арга хэрэгсэл болгон ашигласан нь тэртээ Гитлерийн Германы “Рейхстаг”-ийг шатааж,/ ард иргэдээ сатааруулах арга/ эрх мэдэлд хүрсэн үйлдэлтэй, үйлдэл, эс үйлдлээр ижил төстэй байгаа нь тохиолдол уу?...

 

Ард иргэдээ сонгуулийн гэгдэх хэд гурван халтар мөнгөнд хууртагдах хэмжээнд үгээгүй дорд- ядуу байдалд нь үргэлжлүүлэн барих  бодлогыг хэрэгжүүлсээр байгаа нь мажоритар тогтолтцоог холимог хэлбэрээр хадгалах, бүрэн пропорцианаль системээс зайлсхийж, мөнгөний сонгуулийг хэвээр барьж байх оролдлого гэдгийг санагтун !

 

Дахиад  2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдал давтагдах ЁСГҮЙ !

 

Иймд “7 дугаар сарын 1-ний үйл явдал” хэмээх “цуст” жүжгийг дэглэсэн нь нэгэнт тогтоогдоод байгаа гол буруутнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна.

 

Уг үйл явдал давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, сэрэмжлүүлэхийн тулд жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдрийг “Дарангуйлалыг сануулах өдөр” болгон тэмдэглэж байхыг МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО дахин уриалж байна.

 

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.