Хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулна
2011.07.04

Хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулна

chuulgan_01Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдсэн тул ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, хуваарийг хэлэлцэж шийдлээ.

Зөвлөлийн хуралдааны шийдвэр, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гаргалаа.

 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдсон саналын зөрүүтэй байсан зарим асуудлаар намын бүлгүүд байр суурь нэгдсэн тул ямар нэг байдлаар завсарлага авахгүйгээр чуулганы үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа шийдвэрлэж 2011 оны долдугаар сарын 10-ны өдөр гэхэд хаврын чуулганыг завсарлуулахаар шийдвэрлэсэн байна.


Энэ сарын 4-ий өдөр намын бүлгүүд, 5, 8-ны өдрүүдэд Байнгын хороод, 6, 7, 9-ний өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар төлөвлөсөн байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.