Эмнэлгүүдийн барилга, өргөтгөл болон спорт цогцолборуудын барилгын ажлын явцтай танилцлаа
2011.07.04

Эмнэлгүүдийн барилга, өргөтгөл болон спорт цогцолборуудын барилгын ажлын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 7-р сарын 2 ны амралтын өдөр нийслэлд баригдаж байгаа зарим эмнэлгүүдийн барилга, өргөтгөл болон спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцав. Барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын ажил харилцан адилгүй, хариуцсан ажилдаа хэрхэн хандаж байгаа нь ч газар дээр нь очоод харахад ихэд ялгаатай байв.

Эрүүл мэндийн сайдыг ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Н.Батэрдэнэ, тус албаны инженер, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл нар дагалдан Шар хадан дахь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Буянт-Ухаа дахь Эх хүүхдэд зорилусан шинэ эмнэлгийн барилга, Орбит дахь СХД-ийн Спорт цогцолбор,  Шастины төв эмнэлгийн өргөтгөл гэсэн маршрутаар тойрон явж үзэв.

СЭМҮТ-ийн өргөтгөлийн барилгыг Шинэ барилга ХХК, ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлыг Суурь ХХК, Эх хүүхдийн шинэ эмнэлгийн барилгыг Нийслэл Өргөө ХК болон Пума констракшн ХХК хамтран, СХД-ийн Спорт цогцолборыг Боорчи ХХК, Шастины төв эмнэлгийн өргөтгөлийг Заг ХХК тус тус барьж байгуулж байгаа аж. ХСҮТ-ийн барилгын ажил зогсонги байдалтай, удирдах хүмүүс нь эзэнгүй байсанд Эрүүл мэндийн сайд хатуу сануулга өгөөд Суурь ХХК-ийн удирдлагуудтай ирэх долоо хоногт албан ёсны уулзалт хийж, хариуцлага тооцохоор холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна. Харин Шастины төв эмнэлгийн өргөтгөлийн ажил тун урагштай явж байгаа төдийгүй төлөвлөсөн хугацаанаасаа эрт ашиглалтанд өгөх боломж байгаа ажээ. Бусад барилгын ажлууд хэвийн нөхцөлтэй явагдаж байв.
lambaa_said_emneleguudeer000001

lambaa_said_emneleguudeer000002

lambaa_said_emneleguudeer000003

lambaa_said_emneleguudeer000004

lambaa_said_emneleguudeer000005

lambaa_said_emneleguudeer000006
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.