ОХУ-ын Статистикийн хорооны дарга А.Е.Суринов УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзлаа
2011.07.04

ОХУ-ын Статистикийн хорооны дарга А.Е.Суринов УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзлаа

Үндэсний статистикийн хорооны удирдлага Оросын төрийн статистикийн алба байгуулагдсаны 200 жиbatkhhuu_gg_uлийн ой энэ жил тохиож байна. Иймээс өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн Монгол Оросын статистикийн хорооны дарга нар болон төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзсан юм. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлэхдээ, ‘’Монгол улсад статистикийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн замнал нь ОХУ-тай салшгүй холбоотой болохыг онцлоод, статистикийн мэдээллийн үнэ цэнэ энэ цагт улам чухалд тооцогдож байгааг хэллээ. Учир нь Монгол улсын хувьд уул уурхайн салбар, эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа энэ нөхцөлд дэлхийн улс орнууд манай улсын талаархи статистик мэдээлэлд ач холбогдол өгч, анхаарч байна ‘’ гэж хэлсэн юм.

ОХУ-ын статистикийн хорооны дарга А.Е.Суринов, УИХ-ын дэд даргыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, хоёр талын статистикийн байгууллагын үйл ажиллагаа жил ирэх бүр бүх шатанд хөгжиж байгааг хэллээ. Иймээс хоёр улс харилцан туршлага солилцон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Оросын Төрийн Статистикийн алба байгуулагдсаны 200 жилийн ойн арга хэмжээнд зориулсан ‘’Оросын Статистикийн Алба ба 21 дүгээр зуунд тулгарч буй асуудлууд’’ сэдэвт олон улсын бага хуралд, манай улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Монгол Оросын найрамдал, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд ‘’Лаврентийн бичээс’’, ‘’Суздалийн бичээс’’ зэрэг түүхэн эх сурвалжид 13 дугаар зуунд Монголчууд Орос руу хүн амын тооллого хийлгэхээр албат илгээж байсан түүх ч байдаг. Манай улсын хувьд хүн амын анхны тооллогыг 1918 онд оросын эрдэмтэн И.М.Майский зохион байгуулж байсан түүхтэй болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.