Гэр хорооллын хэрэглээний уснаас нитрат илэрчээ
2011.07.04

Гэр хорооллын хэрэглээний уснаас нитрат илэрчээ

ШУТИС-ийн хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд ger-horoolol_copyсудалгаа шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд, Нарангийн энгэр, Даландавхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, Зуун айл орчмын ундны уснаас нитрат илэрсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн I, VIII хорооны гүний худаг 34 метрийн гүнтэй. Энэ нь стандартаас бага бөгөөд ойр хавийн газрын гадаргын бохир гүний худгийн усанд нөлөөлсөн байжээ.

Түүнчлэн Улаанхуаран, Амгалан, "Нарантуул" зах орчмын айлуудын хэрэглэдэг усны төмөр ион хэвийн хэмжээнээс илүү байгаа нь шинжилгээгээр илэрчээ. Харин Нисэх, Яармаг орчмын гүний худаг, усан сангийн ус хамгийн аюулгүй, хэрэглээний усны стандартыг хангасан болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.