Их дээд сургуульд  бүртгүүлэхэд  400-с дээш оноо авсан байх хэрэгтэй
2011.07.05

Их дээд сургуульд бүртгүүлэхэд 400-с дээш оноо авсан байх хэрэгтэй

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэллээ. Сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо харилцан адилгүй байна. Тодруулбал, oyutnuud-20Монгол Улсын их сургууль 561-800, Батлан хамгаалахын их сургууль 400-800, Боловсролын их сургууль нийт авах ёстой онооны 60%,Соёл урлагийн их сургууль 500-560,Улаанбаатарын их сургууль нийт авах онооны 70%, Хөдөө аж ахуйн их сургууль 450-600, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 560, Кино урлагийн дээд сургууль 400, Радио, телевизийн дээд сургууль (СУИС)-400, Санхүү, эдийн засгийн дээд сургууль 620, Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль 620, Төмөр замын дээд сургууль 480-520 гэх зэрэг босго оноо тогтоосон байна. Ихэнх сургуулиуд энэ сарын -9 ныг дуустал бүртгэнэ.

Элсэгчид бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг, сурагчийн тухай төгссөн сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт, ерөнхий шалгалтын батламж, 2011 онд авахуулсан 3x4 хэмжээтэй цээж зураг зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Сонирхуулахад энэ жил улсын хэмжээнд элсэлтийн шалгалтад 39040 төгсөгч орж, ерөнхий эрдмийн арван хичээлээр мэдлэгээ шалгуулсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.