АТГ -ээс 11 хэргийг прокурорт шилжүүлжээ
2011.07.05

АТГ -ээс 11 хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар зургадугаар сард 11 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 30 гомдол болон мэдээллийг энэ сард шалгаж байгаа аж.at_gazar_01

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль зуучлах, хээл хахууль авах, өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.  Иргэд дээр дурьдсан гэмт хэргийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 24 цагаар ажилладаг Гомдол мэдээлэл хүлээн авах төвд биеэр ирж өгч болохоос гадна 1969 дугаарын утсаар хоногийн аль ч цагт өгч болох аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.