Наадмаар 97 чиглэлд автобус үйлчилнэ
2011.07.05

Наадмаар 97 чиглэлд автобус үйлчилнэ

Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн газраас нэмэлт автобус үйлчилгээнд abtobusгаргахаар болжээ.

Нийт 97 чиглэлд том оврын 908 автобус үйлчилгээнд явах ажээ.Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 26 чиглэлд том оврын 209 автобус наадамчдад үйлчлэх аж. Энэ жил цэнгэлдэх хүрээлэн рүү хоёр чиглэл оруулахаар зохион байгуулж буй гэнэ. Хүй долоон худаг руу долдугаар сарын 11, 12- нд том оврын 21 автобус, таван чиглэлд бага оврын микро автобус үйлчлэх юм байна. Мөн иргэд морь барианы газраас төмөр замын гарам хүртэл микро автобусаар зорчих боломжтой гэнэ. Түүнчлэн тус газраас такси үйлчилгээний компаниудтай ярилцаж, 17 чиглэлд 350 такси явуулахаар болжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.