Баяраас өмнө хот даяараа их цэвэрлэгээ хийнэ
2011.07.05

Баяраас өмнө хот даяараа их цэвэрлэгээ хийнэ

Үндэсний их баяр наадмаас өмнө бүх дүүрэг их цэвэрлэгээ хийхээр боллоо. Энэ ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба hot-2хариуцах бөгөөд 4000 гаруй хүнийг ажиллуулан, 1000 гаруй тонн хог цэвэрлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн чиглэлд үүсээд байгаа хур хогийг тухай бүрт нь  цэвэрлүүлж байхыг  үүрэг болгов. Мөн автомашин болон явган хүний зам тоос ихтэй байгаа тул ус цацаж шороог багасгах арга хэмжээ авахыг хотын Ерөнхий менежер Ч.Бат дүүргүүдийн удирдлагуудад анхаарууллаа. Мөн гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд их хэмжээний хог үүсгэж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэйг онцолсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.