Талбайн  хажуугийн  зам  хоёр  урсгалтай  боллоо
2011.07.05

Талбайн хажуугийн зам хоёр урсгалтай боллоо

Нийслэлийн зам засвар, шинэтгэлийн  дүнд  Сүхбаатарын талбайн баруун, зүүн талаар өнгөрдөг автозамыг өнөөдрөөс хоёр zam-23урсгалтай болголоо. Ингэснээр төв талбайн баруун талаар зөвхөн урагш, зүүн талаар хойш чиглэдэг байсан автозамын хөдөлгөөн аль ч талаараа хойш, урагш хоёр хөдөлгөөнтэй болж байна. Үүний тулд ГХЯ-ны баруун талын уулзварыг өргөтгөж, Олимп, Их сургуулийн гудамжийг Сүхбаатарын талбайн хажуугийн урсгалтай холбожээ. Өнгөрсөн хавраас эхэлсэн уг засвар, өргөтгөлд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.