Наадмаар үйлчлэх галт тэрэгний хуваарь гарлаа
2011.07.05

Наадмаар үйлчлэх галт тэрэгний хуваарь гарлаа

Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар төмөр замаас зорчигчдод зориулан нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Долдугаар galt-tereg_copyсарын 10-13-ны өдөр Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэл Давааны зөрлөгт хоёр минут зогсох юм байна. Түүнчлэн 11-13-нд Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701,702 дугаар галт тэрэг бүх өртөөнд зогсох аж. Баярын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялах юм байна.

Бусад галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй. Наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь зориулан Улаанбаатар-Даваа, Даваа-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304/,305/302 дугаар галт тэргийг аялуулж Толгойт, Эмээлт өртөөнд зогсох юм. Харин энэ сарын 10, 14-нд Улаанбаатар-Эрээний 22 дугаар галт тэрэг, 9, 13, 16-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44 дүгээр галт тэрэг үйлчилгээнд явахгүй юм байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.