12 мянга гаруй оюутнууд ажлын байраар хангагджээ
2011.07.06

12 мянга гаруй оюутнууд ажлын байраар хангагджээ

Оюутнууд хичээлийн хажуугаар болон зуны амралтаараа хөдөлмөр эрхлэх боломжтой. Аливаа ажлын байрны шалгуурт туршлага заадаг учраас оюутнууд хувиараа ажил хайхад авах газар бараг олдоггүй. Тэгвэл оюутнууд мэргэжил шаардах болоод шаардахгүй ажил, суралцаж буй мэргэжлээр дадлагажих зорилгоор эсвэл энэ гурвын хослолоор ажил эрхлэх боломжийг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын Оюутны хөдөлмөрийн биржээс олгож байна. 2011 оны 6-р сарын 30-ны байдлаар Оюутны хөдөлмөрийн бирж нийт 12626 ажлын байраар хангаад байна гэсэн мэдээллийг тус биржийн мэргэжилтэн Б.Эрдэнэзул өгсөн юм.

graficОдоогоор 1000 гаруй ажлын байрны захиалга тус биржид ирээд байна. Цагийн ажил хайж буй, ажиллах хүсэлтэй оюутан залуус Оюутны хөдөлмөрийн бирж дээр оюутны үнэмлэх, 1% цээж зураг, тодорхой асуулттай анкетыг бөглөнө. Ингэснээр тухайн оюутны анкетыг харгалзан үзэж захиалгатай ажлын байрнаас тохирохыг зуучилж өгдөг байна. Оюутны цагийн ажлын цалин хөлсний талаар Нийслэлийн Хөдөлмөрийн газрын хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Д.Оюунгэрэлээс тодруулахад, Нэг цагийн 1000-2000 хүртэл төгрөгийн хөлстэй. Мэргэжил шаардахгүй туслах чанарын ажлууд 1000, мэргэжил шаардах 1500, мэргэжлийн дагуу дадлагажуулж төгсөөд ажлын байраар хангах ажил нь 2000 төгрөгийн хөлстэй байдаг гэсэн хариултыг өгсөн.

Оюутныг цагийн ажилд зуучлах бүртгэл өдөр бүр явагддаг. Мэдээ бэлтгэж байх үеэр анкет бөглөхөөр ирсэн оюутнуудтай уулзаж ярилцсан юм.

"ЭМШИУС-ийн Анагаах Ухааны сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Долгоржав"

- Ямар ажил хийх хүсэлт бөглөсөн бэ?

Мэргэжил шаардахгүй ажил хийх хүсэлтэй байна.

- Ямар ур чадвартай байх шаардлага тавигдаж байна?

Англи хэл, хэрэглээний програм дээр ямар түвшинд ажиллаж чадахыг асуусан байсан.                                                           -

Хувиараа өөр газруудаар ажил хайж үзсэн үү?

Үгүй.

ajil-20
- Цагийн ажлын цалин хөлс нь боломжийн байна уу?

Зүгээр сууж байснаас дээр.

"ЭМШИУС-ийн Анагаах Ухааны сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Сайнаа"

Хэрвээ хичээлийн хажуугаар давхар ажиллах нөхцөл заасан байвал ажиллах уу?

Ажиллана. Оюутан гэдгийг харгалзаж үзвэл.

Өмнө нь ажил хийж байсан уу?

Сурталчилгааны ажилд ганц, нэг цаг ажиллаж байсан.

Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?

Ажиллана гэсэн бодолтой байна.

 

Ажил хийдэг ихэнх залуус оюутан гэдгээ нууж ихэд ачаалалтай ажилласнаас үндсэн үүрэг болох сурах үйл ажиллагаа нь цалгарддаг. Ингэх шаардлагагүйгээр суралцахын хажуугаар онолын мэдлэгээ практиктай хослуулж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэх боломж оюутан танд байна.

Г.Мөнхтуяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.