Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ОРБИС эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав
2011.07.06

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ОРБИС эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Олон улсын ОРБИС нүдний эмнэлэг 2001 оноос хойш 10 жилийн дараа Монголд дахин ирэв. Ийнхүү тавдахь удаагаа 2011 оны 6-р сарын 19 нд хүрэлцэн ирсэн онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд 12 чиглэлээр нүдний нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хийж байна. Эмч нар хуваарийн дагуу долоо хоног тутам дөрөв дөрвөн хүнтэй багаар солигдож, урьдчилан сонгож бэлтгэгдсэн, ховор бэрхшээлтэй эмчилгээ, хагалгаа хийх шаардлагатай өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 6-р сарын 4 нд Буянт-Ухаад байрласан ОРБИС эмнэлгийн онгоцонд хүрэлцэн очиж, хагалгаа хийж байгаа явц, эмч нарын сургалт, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн байдалтай танилцаж, мэргэжилтнүүдтэй ярилцав.
lambaa_55
ОРБИС эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах хүмүүсийг мэргэжлийн эмч нараар дамжуулан бүх аймаг, дүүргийн иргэдийг хамруулж, 3 сарын өмнөөс урьдчилан бэлтгэсэн. ОРБИС эмнэлгийн гадаад эмч нарын багт ажиллаж байгаа нэг чиглэлийн нарийн мэргэжлийн эмч гэхэд долоо хоногт 25 орчим хүнд үзлэг хийж, 8-10 удаагийн хагалгаанд орж ажиллаж байгаа аж. ОРБИС эмнэлгийн ажлын хоёрдахь долоо хоног хүүхдийн тусламж үйлчилгээнд дагнан зориулагдсан. Энэ долоо хоногт Эх нялхсын эрдэм шинжилгээний төв маш идэвхитэй хамтран ажиллаж, үзлэг эмчилгээнд хялар засах, зовхины төрөлхийн өlambaa_556өрчлөлттэй, төрөлхийн нүдний гажигтай хүүхдүүдийг хамруулжээ. Энэ төрлийн хагалгаа, эмчилгээг хийхэд манай улсын хувьд нүдний торлог, шилэнцэртэй ажиллах багаж, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байдаг. Харин эмч мэргэжилтнүүдийн хувьд хамтран ажиллахад бэлтгэл сайтай байсан байна.

 

ОРБИС эмнэлэг дээр мөн бүх аймаг, дүүргээс нүдний эмч, сувилагч нар, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд, резидентурт энэ чиглэлээр суралцагсдад зориулан тус бүрийн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг тусгасан тусгай хөтөлбөрөөр сургалт явагдаж, гадаадын өндөр ур чадвартай эмч нарыг манай 2-3 залуу эмч хагалгаанд дагалдан орж ажиллав.

 

ОРБИС эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа монгол эмч нарын багийг ЭМЯ-ны Нүдний ерөнхий мэргэжилтэн Ж.lambaa_557Баасанхүү эмч ахлан удирдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.