Шинэ хичээлийн жилийн эхэнд оюутнууд өөрийн гараар урласан бүтээлээ борлуулах боломжтой
2011.07.06

Шинэ хичээлийн жилийн эхэнд оюутнууд өөрийн гараар урласан бүтээлээ борлуулах боломжтой

buteel_Гарын ур дүйтэй оюутнууд энэ зун зүгээр суулгүй төрөл бүрийн гар урлал урлах хэрэгтэй. Тэгвэл ирэх 9, 10-р сард зохиогдох Оюутны бүтээлийн биржид өөрийн гараар урласан бүтээлүүдийг байршуулан борлуулах боломжтой юм. Бэлэг дурсгалын зүйл, уран зураг зэрэг 17 төрлийн бүтээл урласан оюутнуудын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж гадаад, дотоодын компаниудад жуулчилж өгдөг байна. Ингэснээр тус байгууллагуудад таны бүтээл таалагдвал сард 150-300 мянган төгрөгийн захиалга авч бүтээлээ урлана гэсэн үг. Хичээлийн хажуугаар өөрийн хувийн сонирхол, авъяас чадвараар мөнгөн орлоготой байх боломж нээлттэй байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Оюутны хөдөлмөрийн биржээс авах боломжтой. Оюутны хөдөлмөрийн биржээс оюутнуудад зориулан цагийн ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бүтээлийн бирж ажиллуулах төслийг гуравдахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

 

 

 

oyutan_

Зүгээр суухаар зүлгэж суудаг оюутнууд гар хөдөлбөл ам тосдоно гэдэг үгийн бодит жишээ болж байгаа нь /2010 оны 10-р сар/

uzuulj_bna_jinhene_

 

Тэдний хийсэн бүтээлийг олон хүн сонирхож байна


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.