Хүй долоон худаг руу том оврын автобус 800 төгрөгөөр үйлчилнэ
2011.07.06

Хүй долоон худаг руу том оврын автобус 800 төгрөгөөр үйлчилнэ

Энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр төрлийн өөрчлөлт орж байна.

Төв цэнгэлдэх хүрэnaadam_chiglel_элэн рүү орох автобус болон автомашины зорчих схем бага зэрэг өөрчлөгдсөн. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хоёр талын урсгалаар автобус, автомашин зорчино. Үүнд: Улаанбаатар хотын баруун, баруун хойд чиглэлээс тээврийн хэрэгсэл Энхтайвны гүүрээр давж, Чингисийн өргөн чөлөө, хуучин Танктай хөшөөний уулзвараар эргээд Хурын талбайн урдуур явсан шинэ замаар хөдөлгөөнд оролцоно. Нөгөө тал, Улаанбаатар хотын зүүн, зүүн хойд зүгээс ирэх тээврийн хэрэгсэл Замын цагдаагийн уулзвараар Төмөр замын призер өнгөрч, Худалдаа аж үйлдвэрийн танхимын арын замаар явна.

bus_pic_Том оврын болон бага оврын автобусны тариф нэмэгдсэн. Төв цэнгэлдэхээс Хүй долоон худаг руу том оврын автобус 800 төгрөг, бага оврын автобус чиглэлээсээ хамаараад Хүй долоон худаг руу 700-1200 төгрөгөөр үйлчилнэ. Өмнөх онынхоос нэмэгдсэн. Улаанбаатар-Төв цэнгэлдэх рүү явах тариф өөрчлөгдөхгүй.

11,12-ны өдрүүдэд 08:00-23:00 цаг хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ.  Мөн наадмын эхний хоёр өдөр тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэхээс Хүй долоон худаг руу явна. Долдугаар сарын 13-ны Уяачдын баяраар Драмын театрын өмнөх талбайгаас Хүй долоон худаг руу цаг тутамд автобусаар наадамчдад үйлчлэхээр болсныг Нийслэлийн нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпалам мэдээлсэн юм.

Г.Доржпаламаас автобусны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан дараах асуултын хариуг авсан юм.

-          Улсын, хувийн том оврын автобусны ялгаатай үнийн тариф хэзээ нэгдсэн байдлаар үнэ нь тогтох вэ?300 төгрөг байлгах боломжгүй юу?

300, 400 төгрөг гэсэн ялгаатай үнийн тарифыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр Засийн газрын нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэж, шийдэх байх.

-          Зам тойрч явдаг микроавтобуснууд өндөр үнээр авч байгаад танай байгууллагаас зохицуулах уу?

Төв замаар бус хойд замаар явж, зам тойрдог гэдэг утгаараа үнээ нэмж байгаа микроавтобусны үнийн өөрчлөлт манай байгууллагад хамаагүй. Дураараа үнээ нэмж байна.

-          Шинэ чиглэл, буудал нэмэгдэх үү?

Чиглэл шинээр нэмэгдэхгүй. Шинээр буудал гарах асуудал яригдаагүй.

Г.Мөнхтуяа


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.