Баярын нээлтийн тасалбарыг бөхийн өргөөний кассаар худалдаалж байна
2011.07.06

Баярын нээлтийн тасалбарыг бөхийн өргөөний кассаар худалдаалж байна

Баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарыг өчигдрөөс эхлэн зарж эхэллээ. Соёлын төв өргөөний кассаар худалдаалж байгаа наадмын тасалбар дуусаж байгаа ажээ. Иргэд нээлтийн ажиллагааны тасалбар авахаар урт эгнээ, дараалал үүсгэн оочирлож байна. naadmin-tasalbarХарин өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэхийн 6, 7-р секцийн хаалгаар орох суудал үлдсэн байна. Уг секцийн тасалбарыг гурван багцаар нь 13 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Дашрамд дуулгахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг энэ жил дугаарласан тул суудлын тоогоор тасалбар борлуулж байгаа юм байна.

Харин тасалбартай наадамчид нээлтийн тоглолт суудлаа эхлэхээс өмнө эзэлсэн байх ёстой аж. Түүнчлэн энэ жилээс эхлэн таваас дээш насны хүүхэд тасалбар авахаар болсон.Төв цэнгэлдэх хүрээлэн 12377 хүний суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жилийн наадмын тасалбар сүүдрэвчтэй хэсэг нь 24 мянган төгрөгийн үнэтэй бол сүүдрэвчгүй хэсэг нь 13-15 мянган төгрөг байх юм. Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.