Солонгос явах иргэдийг энэ сарын 26-нд бүртгэнэ
2011.07.07

Солонгос явах иргэдийг энэ сарын 26-нд бүртгэнэ

Манай улсаас БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг  энэ сарын эхээр бүртгэх байсан ч баяр наадам таарч байгаа учраас наадмын дараа буюу энэ сарын 26-нд бүртгэж эхлэхээр болжээ. Өнгөрсөн жилийн хувьд нэг иргэнээс бүртгэлийн хураамж гэж 850 ам.доллар talbai_01авдаг байсан. Тэгвэл энэ жил  нэг иргэнээс 550 ам.доллар авахаар болсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 300 ам.доллараар буурч байгаа юм. Энэ  мөнгө нь  онгоцны тийз, эмнэлгийн үзлэг, шалгалт, багш нарын зардалд зарцуулагдана. Бүртгэх хүний тоо 5000 гэж мэдэгдэж байсан ч эцсийн байдлаар 7000 хүн бүртгэхээр болжээ.

Эдгээр иргэдийн 50 хувь буюу 3500 хүн солонгос  улсад гэрээгээр ажиллах юм байна. Ерөнхийдөө хоёр хүн бүртгүүллээ гэхэд нэг нь тус улсад  ажиллах боломжтой болох юм.

Харин орон нутгийн иргэд өөрийн харьяа аймгийн  хөдөлмөрийн биржээр дамжуулан бүртгүүлэхэд болно. Өмнө нь Гадаадад ажиллах хүч илгээх төв энэ ажлыг гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцахаар болсон байна.

Хөдлмөр халамжийн байгууллагын мэдээгээр  одоогийн байдлаар Солонгос улсад албан ёсны гэрээгээр 19530 иргэн ажиллаж байна. Харин албан бусаар 10 мянга гаруй иргэн байгаа бөгөөд нийт 30 орчим мянган иргэн Солонгос улсад амьдарч, ажиллаж байгаа  ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.