Архигүй наадамлах уриалга гаргалаа
2011.07.07

Архигүй наадамлах уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Архигүй Монголын төлөө" үндэсний сүлжээ хамтран наадмаар архи хэрэглэхгүй байх arhi-2уриалга гаргалаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ он солигдох мөчид аливаа баярыг архигүй тэмдэглэе хэмээн сүү барин уриалж байсан. Энэ удаа ч гэсэн ард түмэн түүхэн ой давхацсан баяр наадмаа архигүй тэмдэглээсэй гэж бид уриалга гаргаж байна. Бид баярлаж цэнгэхээрээ архи хэрэглэдэг. Энэ нь ирээдүй хойч үедээ буруу үлгэр дуурайл болно" хэмээн ярьсан юм. Мөн албан байгууллага, хувь хүмүүс ямар нэгэн баяр ёслолоо архигүй тэмдэглэж хэвших нь зүйтэй бөгөөд энэ нь улс орны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэрбээр санууллаа.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.