Чанаргүй зам баригдсаар байх уу?
2011.07.08

Чанаргүй зам баригдсаар байх уу?

Зам хурдан эвдрээд байна гэдэг чанаргүй зам баригдаад байна гэсэн үг гэж таксины жолооч 5 дахь жилдээ хийж буй Тайванбаяр хотын хөдөлгөөнд оролцож байхдаа хэлсэн юм.  Чанаргүй зам баригдаад байна уу, нэгэнт барьсан замыг арчилж, тодрох ажил орхигдоод байна уу? zam_pic_Зам барих тендерийн гол шалгуур нь хямд үнийг санал болгосноор шийдэгдэж байгаа нь чанаргүй зам баригдах эхний үндэслэл болдог гэж албаны хүн хэлж байна. Үүнээс гадна материалын үнийн өсөлт чанаргүй зам баригдах дараагийн хүчин зүйл болно. Нэг км замд орох хайрга, бетон, асфальт, буталсан чулуу зэрэг материал нь тодорхой нормтой байдаг замчин Гэрэлт-Од хэлсэн. Зам барих хөрөнгөөс шамшигдуулна гэж хардаж, сэрдэлгүй үндэсний хэмжээний эсвэл олон улсын байгуулагад шууд гэрээгээр зам барих эрх олгох нь чанартай зам баригдах нөхцөл бүрдэнэ гэсэн саналыг УИХ-ын гишүүн Р.Буд УИХ-д оруулж байсан.


Нэгэнт барьсан авто замд ус зайлуулах, цууралт хагаралтыг нөхөх, тэмдэг, тэмдэглээгээний өнгийг сэргээх зэргээр өдөр тутмын арчилгаа дутагдаг. Манай зам дээр зөвшөөрөгдсөн машинууд явдаг бол 17-18 жилийн насална гэж замын мэргэжилтнүүд хэлж байна. Харин хүнд даацын машин явж өнгөрөхөд дөрөв, таван мянган машин яваад өнгөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний элэгдэлд ордог. Өнгөрсөн жилээс замын компаниуд концерциумын хэлбэрт шилжиж байна. Нэгдсэн системд орсноор технологийн дагуу цуваа дамжлагын аргыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хөрс хусах, далан барих, ус зайлуулах системийг шийдэж өгөх, зам барих гэх зэргээр шат дамжлага бүрийг өөр, өөр компани бригад гүйцэтгэх нь цаг, хөдөлмөр, хөрөнгө хэмнэж чанартай зам баригдана.  Замыг хариуцах, хянах үүрэгтэй замын дагуу шугамын албадыг бий болгох нь зүйтэй. Тодорхой км замыг мэргэжлийн байгууллага, айл өрхөд харьцуулах нь ажлын байр бий болгохоос гадна хүн замаа хайрлах сэтгэлтэй болж, өмч эзэндээ ойртоно.

zam_zam_



Зургаас Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртлэх 300 метр зам засварын ажлын байдлыг харж байна. Энэ замын засварын ажил маргааш дуусахаар төлөвлөгджээ. Шар хадны зам засварын ажил дуусаагүй байна.

 

2011.07.05 буюу зам засварын ажил эхлээд удаагүй байгаа байдал

 

 

 

 

 

zam_zam_zam_

 

 


 

 

 

2011.07.07 буюу дээрх зургийг авснаар хоёр хоногийн дараа зам засварын ажил жигдрэх шатандаа орсныг харж байна.

Г.Мөнхтуяа


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.