2011.07.08

Төв цэнгэлдэхийн гол суудлын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж байна

Наадмын тасалбарыг 6-наас эхлэн зарж эхэлсэн. Харин гол суудлын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэлжээ.Үндэсний их баяр наадам эхлэхэд 2 хоног үлдлээ. Олон ой давхацсан энэ naadmin-tasalbar_copyжилийн баяр наадмын нээлтийг иргэд үзэх гэж тасалбарт дугаарласаар байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 12377 хүний суудалтайгаас сүүдрэвчтэй сүүдрэвчгүй гэж хоёр хэсэг байдгаас хамаарч үнэ нь өөр өөр байдаг байна. Сүүдрэвчтэй хэсэг нь 24 мянга, харин сүүдрэвчгүй нь 13-15 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Энэ жилийн наадмаар цэнгэлдэхийн бүх суудлыг дугаарласан ба таван наснаас дээш хүн бүр тасалбар авч орно. Харин гадаадын иргэдэд тасалбарыг 25 ам доллараар борлуулж байна.Иргэд тасалбарыг 7-н сарын 9 буюу маргааш орой хүртэл Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний билетийн касснаас авах боломжтой.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.