Хятадын компаниудын  үйл ажиллагааг зогсоожээ
2011.07.08

Хятадын компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын эзэмшлийн төмөрлөгийн арван tomorlogin-kүйлдвэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт явуулжээ. Эдгээр компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шинжлэхэд шаардлага хангахгүй нь тогтоогджээ. Тиймээс МХЕГ-аас компаниудын үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Долдугаар сарын 1-нээс эхлүүлсэн уг шалгалтад "Металл опт", "Синвоюань", "Хангайн ган эрдэнэ", "Даргиатын ам", "Алсын өртөө", "Хатуу төмөр" компаниуд хамрагдсан юм. Дээрх зургаан компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулаагүй, гэрчилгээ аваагүй болохыг нь шалгалтын явцад тогтоосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.