Улсын аварга төрсөн Монгол наадам өндөрлөлөө
2011.07.13

Улсын аварга төрсөн Монгол наадам өндөрлөлөө

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны барилдаан өчигдөр 23:19 минутанд өндөрлөлөө. Үзүүр, түрүүнд залуу бөхчүүд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар үлдээд байсан юм. Нийт 1024 бөх уран мэх, хүч бяраа сорин Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд барилдсаны эцэст Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Хилчин спорт хорооны бөх улсын арслан С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаярыг давж улсын аварга цол хүртэж наадамч олноо баясгалаа.

85119ba7bb86c4c3original

Наадамчдын таавар зөрсөн наадам: Улсын даян аварга Г.Өсөхбаяр, цэргийн арслан Ч.Санжаадамба нарыг үзүүр, түрүүнд үлдэх бөхийн тааварт оруулаад байсан ч даян аварга Г.Өсөхбаяр наймын даваанд залуу бөх, улсын начин Ж.Бат-Эрдэнэд өвдөг шороодлоо. Залуу хүний эр бяраар давсан Ж.Бат-Эрдэнэ улсын даян аваргыг өвдөг шороодуулсандаа өөрөөрөө бахдаж байгаа нь илт байсан юм. Харин улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ есын даваанд улсын баяр наадамд түрүүлж аварга болсон С.Мөнхбатад унасан.

Есын даваанд улсын заан М.Баяржавхлан улсын начин Г.Эрхэмбаяртай барилдаж, уран мэхийг уралдуулан барилдсаар, улсын заан М.Баяржавхлан өвдөг шороодсон. Олон жил зүлэг ногоон дэвжээндэээ барилдаж буй тэрээр дөрвөн ой давхацсан их баяр наадмаар улсын гарьд цолын болзлыг хангасан юм. Улсын начин, залуу бөх Г.Эрхэмбаяр бяртай, хүчтэй байгаагаа дахин нотолж улсын арслан цол хүртлээ.

naadam20090714Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн зодоглосон, улсын шинэ, залуу аварга төрсөн энэ жилийн наадмын үйл ажиллагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээр өндөрлөлөө.


"Төрийн дуулал"-аа бүрэн эхээр нь сурцгаая

"Төрийн далбаа"-гаа дээдэлье

"Уртын дуу"-гаа эгшиглүүлье

"Морин хуур"-аа хөглөе

Монгол морь"-оороо бахархъя

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!

Г.Мөнхтуяа

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.