"Чингисийн Монгол наадам" хүндэтгэлийн тоглолт болно
2011.07.15

"Чингисийн Монгол наадам" хүндэтгэлийн тоглолт болно

deel_mongolia-2011Эрийн гурван наадам өндөрлөсөн ч баяр наадамд зориулсан хөтөлбөрүүд үргэлжилсээр байна. Өнөөдөр Чингисийн Монгол наадам нэртэй тусгай тоглолт 18 цагаас Үндэсний Дуу Бүжгийн эрдмийн чуулгад болно. Энэхүү арга хэмжээ нь Тулгар төр байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн тусгай тоглолт юм. Мөн баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан Монголын Үндэсний Музейд долдугаар сарын 5-20-ныг дуустал "Үндэсний бичиг соёлыг сурталчлах" үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэж байна. Наадмын урт амралтын өдрүүдэд Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлоороо бахархаж сэтгэлээ сэргээх боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.