Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийн дээд шагнал хүртлээ
2011.07.18

Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийн дээд шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхийлөгч асан Н.Багабандид Чингис хааны одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны elbeg_bagaтүүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” хэмээжээ.

Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Энэ жил бол монголын төрийн түүхэнд онцгой билэг дэмбэрэлтэй жил тохиож байна. Түүхт их ойнууд давхацсан билэг дэмбрэлтэй өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж  миний бие Эзэн Богд Чингисийн нэрээр нэрлэгдсэн энэхүү өндөр дээд шагналыг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Ерөнхийлөгч Танд, төр түмнийхээ төлөө зүтгэл,түмэн олныхоо итгэл хайрыг дааж, сайн сайхан үйлс бүтээж, сайн ажилласан Төрийн тэргүүн байгаарай гэж ерөөе” хэмээн хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.