Даншиг болон аймгийн ойн баярууд үргэлжилнэ
2011.07.18

Даншиг болон аймгийн ойн баярууд үргэлжилнэ

Энэ жилийн баруун бүсийн даншиг наадам энэ жил Увсад болох юм. Учир нь, тус аймгийн түүхт 80 жилийн ой тохиож байгаа ба ирэх сарын 28, 29-нд болох наадмын бэлтгэлд нутгийн удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулах комисс нь хэдийнэ оржээ.

naadam-Говийн бүсийн даншиг наадам Дорноговь аймагт болох нь. Тус аймгийн 80 жилийн ой болж байгаа учраас ирэх сарын 29, 30-нд наадах бол Дорнод аймагт зүүн бүсийн наадам болно. Мөн л тэгш ойн жил давхцаж байгаа учраас ирэх сарын 29, 30-нд болно.

-Дархан-Уул аймгийнхан 50 жилийн ойтой учраас наадмаа ирэх сарын 23, 24-нд зохион байгуулах юм. 

-Говьсүмбэр аймгийн 20, Сүмбэр сумын 80 жилийн ой энэ жил болж байгаа. Тус аймгаас төрсөн улсын арслан Д.Азжаргал тэргүүтэй бөхчүүд нутгийнхаа наадамд оролцох бөгөөд ирэх сарын 29, 30-нд наадамлана. ХаринХовд аймгийн наадам долдугаар сарын 22-нд болно.
-Харин Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд аймгийн наадам долдугаар сарын 22-23-нд аймгийн төв Сүхбаатар хотод болох ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.