2015 оноос өрх бүр шуудангийн хайрцагтай болно
2011.07.18

2015 оноос өрх бүр шуудангийн хайрцагтай болно

baterdene_Мэдээлэл, харилцаа холбооны нэгэн шийдэл нь шуудангийн үйлчилгээ юм. Манай улс шуудангийн үйлчилгээ үзүүлдэг боловч одоо хэр нь хаягжилтийн стандартгүй, өрх бүрт тодорхой хаягжилт хийгдээгүй байна. Тэгвэл Засгийн газраас 2020 он хүртэл хэрэгжүүлэх "Өрх бүрт шуудан" хөтөлбөрийн хүрээнд олон улсад идэвхтэй хэрэглэгддэг, дэлхийн стандартад нийцсэн шуудангийн үйлчилгээг манай улсын иргэд авах юм.

{МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ}


"Өрх бүрт шуудан" хөтөлбөр шуудангийн хайрцгаар иргэдэд хүрнэ. Ингэхийн тулд хаягжилтийн стандартыг тогтоох, "Хаягжилтийн тухай хууль" боловсруулах нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон бэлтгэл ажил болоод байна. Хүн ам олноор суурьшсан Улаанбаатар хотын хувьд хаягжилттай болоход ихээхэн хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна.Тэр дундаа гэр хорооллын айл өрхүүд.  Иймээс ч гэр хорооллынхонд "Өрх бүрт шуудан" үйлчилгээг төрийн бодлогоор хүргэхээр болсон байна.

post_
Хаягжилтийг зипкодтой андуурч болохгүй. Зипкод нь таны оршин суугаа тухайн бүс, орчныг заадаг бол хаягжилт нь тухайн өрхийн хаягийг шууд заадгаараа шуудангийн үйлчилгээг хүргэхэд хамгийн чухал хүчин зүйл юм.

Өрх бү
р шуудангийн хайрцагтай болсноор онлайнаар захиалсан таны бараа, бүтээгдэхүүн шуудангийн хаягаар хүргэгдэнэ. Түүнээс гадна хэвлэл захиалгын үйлчилгээ түргэн шуурхай болж, аж ахуйн нэгжүүд ч шуудангийн хайрцгаар дамжуулан сурталчилгаа, мэдээллээ иргэдэд түгээх боломжтой болно. Өрх бүрт шуудан хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-          Өрх бүр хэзээ шуудангийн хайрцагтай болох вэ?

2020 он хүртэл хэрэгжих "Өрх бүрт шуудан" хөтөлбөр нь бидний тооцоолж байгаагаар 2015 он гэхэд хаягжилтийн системтэй болно. Ингэснээр өрх бүр өөрийн гэсэн шуудангийн хаягтай болж, өөрт хэрэгцээтэй мэдээллийг өөрийн хаягаар авах бололцоо, нөхцөл бүрдэнэ.

-          Хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байна?

Бидний зүгээс хаягжилтийн стандартыг тогтоох ажил дуусч байна. Хаягжилтийн стандарт тогтоогдсоны дараа хаягжуулах ажил руу шургуу орно. Ирэх оны хагас жилд "Хаягжилтийн тухай хууль"-тай болох төлөвтэй байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойрын ирээдүйд Монголын шуудангийн салбарт 60-70 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

 

Г.Мөнхтуяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.